“Лийн Ин Монголиа” байгууллага нь нэг жилийнхээ
ойн хүрээнд Монгол улсын Морин хуурын чуулгатай хамтран “Хязгааргүй”
ятгын квинтэтийн тоглолтыг толилуулж байна. Даяаршил, олон талт соёлын
нийлмэл болсон энэ эринд хүн бүрийн тэгш оролцоог дэмжих, амьдралын
зорилго, мөрөөдлөө хэрэгжүүлэх итгэлийг бэхжүүлэх уриатай “Лийн Ин
Монголиа” нь Морин хуурын чуулгын гоцлол ятгачидтай хамт хүн бүрийн
хүсэл, тэмүүлэл, түүндээ хүрэхэд хязгаар үгүй гэх санааг уг тоглолтоор
хүргэхийг зорьж байна.
Тоглолтын үеэр Морин хуурын чуулгын гоцлол таван хөгжимчин тэр бүр ятгаар тоглогддоггүй “Дэврүү зурвас”, “Сэцэн Мандухай” (Н.Жанцанноров), “Merry Christmas, Mr. Lawrence” (R.Sakamoto), “Divenire” (Ludovico Einaudi) зэрэг монгол, гадаадын бүтээлүүдийг толилуулахаараа онцлог юм.